Зорилго минь хаачив
Гэнэт юу ч хамаагуй бичмээр санагдаад биччихлээ. Улсын хөгжлийг авч үздэг маш олон шалгуурууд байдаг даа. Жишээ нь: ДНБ, боловсролын түвшин, ажилгүйдэл г.м
Энэ шалгуур үзүүлэлтүүдээр бол Монгол улс хөгжөөд л байгаан. Гэтэл энэ бүх үзүүлүлтүүд нь бүгд тоогоор, хэдэн ципрээр илэрхийлэгдээд байна уу даа. Үүний цаана юу хэлэх гээд байна гэхээр, сүүлийн үед мэдээ уншаад комментийг нь уншаад ирхээр л Монголын залуучууд сэтгэл нь харалган, хэт хялбарчилхыг оролддог, мөнгөний араас гүйдэг гэж маш ихээр бичхийг уншдаг боллоо. Хувийн зүгээс хархад ч бас санал нэг болж таарч байгаан.
Бүх юм нэгээс хэлэх нь ойлгомжтой, тэр бүгдийг яриж хаанаас эхлэх ёстойг нь ч яриад яахав шууд жишээ авъя.
Жишээ нь: Монголын их дээд сургуульд элсэж ороход мөнгө нь байвал орчдог гэхийн, бас сургуулиа төгцөөд танидаг хүн байвал ажилтай гэхийн, ажилаа бүтээхийн тулд авилга гэдэг зуйлийг өгдөг гэхийн, арай дээгүүр ажил бүтээхийн тулд лобби гэдэг зуйл хийдэг гэхийн. Гэтэл Өмнөд Солонгост сурагчид Их сургуульд орхын тулд 7 хоногийн 7 өдөр өдөр шөнөгүй хичээл давтаж, хичээлийн бус цагаар 2-оос дээш хичээлийн давтлага авч, бүр ухаан алдатлаа хичээллэж байна. Товчхондоо бол Их сургуульд орхын өмнөх 2 жил бол өдөрт 6 цаг унтдаг гэсэн судалгаа байна. Намайг Солонгост байхад баримтат кино хүртэл гарч байсныг санаж байна.
Мөн, АНУ-д хүмүүс ажилд орхын тулд өөрсдийгөө маш сайн сургуульд маш маш дүнтэй төгссөн байх, нийгмийн идэвх өндөртэй байх, өөрийн гэсэн нарийн хоббитой байх, мөн тодорхой нарийн мэргэжлийн шалгалтыг өгсөн байх гээд маш олон юманд санаа нь зовж байна. Тэгээд бас болоогүй тухайн нарийн мэргэжлийн шалгалт нь сардаа хэд эсвэл бүр жилдээ хэдхэн авдаг шалгалт хүртэл байна. Тэр шалгалтыг өгөхийн тулд сайтар төлөвлөж дараа жилийг хүлээх хүлээлт үйсгэлгэхгүй байх талаас нь бодож явдаг байна. Тухайн шалгалтыг өгсний дараа нь дараагийн өөр шалталт нь бас төлөвлөгөөнд орцон байх юм.
Товчхондоо л хэлэхэд иймэрхүү энгийн жишээ байж болох юм. Эцэст нь зангидаад хэлэхэд Монголын залуучуудын амьдрах зорилго юунд байгааг хувь хүний хувьд олж харахгүй байгаа. Тэгээд орчинд нь ороод ирхээр өөрөөрөө биш байгаад ирэх үе ч гарах юм, бас өөрийнхөө зорилгыг мартчихгүй байх хэрэг ч гарах юм.