Aug 11, 2011

Зорилго минь хаачив

Гэнэт юу ч хамаагуй бичмээр санагдаад биччихлээ. Улсын хөгжлийг авч үздэг маш олон шалгуурууд байдаг даа. Жишээ нь: ДНБ, боловсролын түвшин, ажилгүйдэл г.м Энэ шалгуур үзүүлэлтүүдээр бол Монгол улс хөгжөөд л байгаан. Гэтэл энэ бүх үзүүлүлтүүд нь бүгд тоогоор, хэдэн ципрээр илэрхийлэгдээд байна уу даа. Үүний цаана юу хэлэх гээд байна гэхээр, сүүлийн үед мэдээ уншаад комментийг нь уншаад ирхээр л Монголын залуучууд сэтгэл нь харалган, хэт хялбарчилхыг оролддог, мөнгөний араас гүйдэг гэж маш ихээр бичхийг уншдаг боллоо. Хувийн зүгээс хархад ч бас санал нэг болж таарч байгаан. Бүх юм нэгээс хэлэх нь ойлгомжтой, тэр бүгдийг яриж хаанаас эхлэх ёстойг нь ч яриад яахав шууд жишээ авъя. Жишээ нь: Монголын их дээд сургуульд элсэж ороход мөнгө нь байвал орчдог гэхийн, бас сургуулиа төгцөөд танидаг хүн байвал ажилтай гэхийн, ажилаа бүтээхийн тулд авилга гэдэг зуйлийг өгдөг гэхийн, арай дээгүүр ажил бүтээхийн тулд лобби гэдэг зуйл хийдэг гэхийн. Гэтэл Өмнөд Солонгост сурагчид Их сургуульд орхын тулд 7 хоногийн 7 өдөр өдөр шөнөгүй хичээл давтаж, хичээлийн бус цагаар 2-оос дээш хичээлийн давтлага авч, бүр ухаан алдатлаа хичээллэж байна. Товчхондоо бол Их сургуульд орхын өмнөх 2 жил бол өдөрт 6 цаг унтдаг гэсэн судалгаа байна. Намайг Солонгост байхад баримтат кино хүртэл гарч байсныг санаж байна. Мөн, АНУ-д хүмүүс ажилд орхын тулд өөрсдийгөө маш сайн сургуульд маш маш дүнтэй төгссөн байх, нийгмийн идэвх өндөртэй байх, өөрийн гэсэн нарийн хоббитой байх, мөн тодорхой нарийн мэргэжлийн шалгалтыг өгсөн байх гээд маш олон юманд санаа нь зовж байна. Тэгээд бас болоогүй тухайн нарийн мэргэжлийн шалгалт нь сардаа хэд эсвэл бүр жилдээ хэдхэн авдаг шалгалт хүртэл байна. Тэр шалгалтыг өгөхийн тулд сайтар төлөвлөж дараа жилийг хүлээх хүлээлт үйсгэлгэхгүй байх талаас нь бодож явдаг байна. Тухайн шалгалтыг өгсний дараа нь дараагийн өөр шалталт нь бас төлөвлөгөөнд орцон байх юм. Товчхондоо л хэлэхэд иймэрхүү энгийн жишээ байж болох юм. Эцэст нь зангидаад хэлэхэд Монголын залуучуудын амьдрах зорилго юунд байгааг хувь хүний хувьд олж харахгүй байгаа. Тэгээд орчинд нь ороод ирхээр өөрөөрөө биш байгаад ирэх үе ч гарах юм, бас өөрийнхөө зорилгыг мартчихгүй байх хэрэг ч гарах юм.

Aug 29, 2009

Ambition

Aspire to climb as high as you can Dream
LetS haVe soMe OWn way Of reacHinG The DReam

ImaGiNe

I BeLieve I Can FLy ~

ToP

Do not HavE to Be the No.1, buT needs tO tRY

May 16, 2007

Амьдралын тулалдаанд аль хүчтэй нь ч ялдаггүй, Аль хурдан нь ч ялдаггүй. Ялж чадна хэмээн итгэсэн тэр л хүн эрт орой хэзээ боловч ялалтад хүрдэг! ~~~

May 4, 2007

“ЦАГ ХУГАЦАА” банк

Нэг банкнаас өглөө бүр таны данс руу 86,400 төгрөг орж ирдэг байлаа гэж бодъё. Гэхдээ уг мөнгийг хуримт-луулах боломжгүй бөгөөд орой нь үлдсэн мөнгийг банк буцааж авна. Тэгвэл та яах вэ? Мэдээж, тэр мөнгөний хамгийн сүүлчийн сохор зоосыг нь хүртэл данснаасаа гаргаж зарцуулна биз дээ!!! Гайхалтай нь, танд ч, надад ч яг адилхан ийм банк үйлчилдэг. Энэ банкны нэр бол “ЦАГ ХУГАЦАА”. Өдөр бүр бид нарт 86,400 секунд ногддог. Орой бүр ашиглаагүй цаг маань “данс”-наас хасагддаг. Олгосон мөнгийг нь хуримтлуулахыг “ЦАГ ХУГАЦАА” банк зөвшөөрөхгүй, мөн хоёрдахь боломж олгодоггүй. “ЦАГ ХУГАЦАА” банк маргаашаас зээлэхийг үл зөвшөөрөх бөгөөд үлдэгдэл гэж байдаггүй нь мэдээж. Цаг цохилсоор, залхуу хойрго хүмүүсийг бусдыгаа гүйцэг гэж алгуурлахгүй, юу болж болох байсныг ч хүлээлгүйгээр хайр найргүй цохилсоор… Эрүүл мэнд ба аз жаргал, мөнхийн хувь заяаныхаа төлөө хамгийн сайн ашиг олохын тулд бид олдсон энэ эрдэнэсээрээ ухаалгаар хөрөнгө оруулвал зохино … Та бод доо: Өглөө сэрэхэд таны амьдралын түрийвч ид шидийн мэт 24 цагаар дүүрсэн байдаг. Энэ цаг хугацаа таных. Энэ бол бүх эд хөрөнгийн дотроос хамгийн үнэтэй нь. Хэн ч үүнийг танаас авч чадахгүй. Энэ бол хулгайлагдашгүй зүйл. Хэн ч танаас илүү их юмуу бага цаг авдаггүй. Та ирээдүйгээс цаг зээлэх боломжгүй, бас өрөнд орох аргагүй. Та зөвхөн яг одоо өнгөрч байгаа мөчийг л үрж чадна. Маргаашаа үрэн таран хийх боломжгүй, үүнийг танд зориулж хадгалсан байдаг. Дараагийн цагаа ч та үргүй өнгөрүүлж чадахгүй, энэ мөн л таны төлөө хадгалаастай байдаг. Та өдөр бүр энэ 24 цагаар л амьдрах хэрэгтэй. Энэ цагуудаас та эрүүл мэнд, бие сэтгэлийн таашаал, мөнгө санхүү, сэтгэл ханамж, хүндэтгэл ба үхэшгүй амин сүнснийхээ ирээдүйг бүтээх хэрэгтэй. Иймд цаг хугацааг зөв ашиглах, туйлын үр дүнтэй ашиглах нь хамгийн чухал хэргийн нэг мөн. Бүх зүйл үүнээс шалтгаална. Хэрвээ та өдөр бүрийн орлого болох 24 цагаа зөв зохистой, бүх зардалдаа яг тааруулж сурахгүй бол насан туршдаа эмх замбараагүй явна…” Цаг заваа зөв ашиглаж сурахад тус болох нэгэн практик аргыг уламжилъя: Өөрийнхөө амьдралд буй “цаг хумслагч” буюу үнэн хэрэгтээ ашиг тус өгөхгүй, зүгээр л цаг завыг чинь үрдэг зүйлийг бодоод жагсаан бич. Үүнд: зурагт хамаагүй үзэх, компьютер ухаангүй тоглох, сонин сэтгүүлийг нэгд нэгэнгүй унших, ямар нэг юм хүлээх зуураа хийх юмаа олж ядах г.м орж болно. Жагсаан бичсэн зүйлээ хамгийн том “хулгайч”-аас бага хүртэл нь дугаарла. Тэгээд “би үүнийг хийхээ боливол юу болох бол? Больчих юм бол би үнэхээр шаардлагатай зүйлээр дутагдах болов уу? Би үүнийг заавал хийх хэрэгтэй юу? Эсвэл энэ ажлыг өөр хүнд даатгаж болох уу?” гэх мэтчилэн өөрөөсөө асуу. Бирм улсад миссионерээр ажилласан Адонирам Жадсоны хэлсэн үг: “Нэгэнт өнгөрсөн амьдралдаа хэзээ ч эргэн очиж шинээр амьдрах боломжгүй. Тэр амьдрал зөвхөн мөнхөд эргэцүүлэн бодох бодолд маань л үлдэнэ… Аль ч өдрийн хувьд энэ үнэн шүү. Нэгэнт өнгөрсөн өдөр хэзээ ч эргэж иршгүйгээр өнгөрчихсөн байдаг. Бид тухайн өдөрт ямар тэмдэг тавина, тэр л чигээрээ үүрд мөнхөд харагдах болно. Өдөр бүр маань бидний хэрхэн биеэ авч явсныг гэрчлэх төдийгүй, мөнхийн хувь заяанд маань нөлөөлөх болно… Тэр үед, өнгөрүүлсэн өдөр бүрээ ашигтайгаар өнгөрөөсөн ч болоосой гэж бид ямар ихээр хүсэх болно гээч. Гэвч нэгэнт өнгөрсөн өдрийг засах аргагүй, хэдүйнээ хожимдсон байдаг... Зөвхөн ирээдүй л бидний гарт байна. Та амьдралд хайртай юу? Тэгвэл цагийг бүү дэмий үр. Амьдрал чухам үүнээс л бүтдэг. Бэнжамин Франклин Бид амьдралынхаа өдөр хоногийг цөөхөн гэж үргэлж чамладаг ч, эцэс төгсгөл гэж байхгүй юм шиг л аашилдаг. Сэнэка

Гиннесийн номд Монголыг ингэж бүртгэжээ

Нэг хүнд хамгийн том талбай Монголын газар нутаг өргөн уудам. Тэгэвч дэлхийн газрын зураг дээрх хэмжээгээрээ өмнөө цөөнгүй орныг гишгүүлдэг. Гэхдээ л газар нутаг минь биднийг Гиннесийн номд багтаасан байх юм. 1.5 сая км.квадрат талбайтай нутаг дэвсгэр дээр 2.6 сая хүн амьдардаг Монгол орон нэг хүнд ногдох нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ яах аргагүй дэлхийн амжилт тогтоодог аж. Харин Гиннесийн дэлхийн дээд амжилтын бүртгэлийн онлайн хувилбарт нэгэн ташаа мэдээлэл орсон нь анхаарал татаж байна. Тэд Монгол Улсын тухай 1924 онд Хятадаас тусгаар тогтносон хэмээн бичжээ. Хамгийн том сарвуу хумстай амьтан Говийг эрт балрын үе буюу галавын өмнө далайн ёроол байсан хэмээн өвгөд хэлцдэг. Түүний удаахан нь үлэмж биетнүүдийн орон хэмээх нь шинжлэх ухааны олдвороор гэрчлэгдсэн. Тэгвэл тэр үеийн аварга биет амьтан өнөө үеийн Гиннесийн номонд Монголын нэрийг бичихэд хүргэжээ. Монголын говиос (аль аймгийн нутгаас гэдэг нь бүртгэгдээгүй) 1961 онд яс нь олдсон эртний үлэг гүрвэл ертөнцийн хамгийн том сарвуу хумст амьтан хэмээн бүртгэгдсэн аж. Теризинозавр нэртэй энэхүү аварга амьтны хумс 91 см урт байжээ. Бүгд хувийн сууцтай Монгол айл өрхүүд бараг зуун хувь хувьдаа сууцтай хэмээн 1997 онд Гиннесийн номонд бүртгэсэн байна. Өөрөөр хэлбэл, манай улсад байгаа гэр сууцнууд бүгд хувийн өмчийнх гэсэн үг. Энэ үзүүлэлтээс харахад бид маш баян юм шиг өрхад ноогдох орчин үеийн сууцны тоогоор эсрэг үзүүлэлттэй гарах буй за. Яаж дээд амжилтын эзэн болох вэ Өөрийн тогтоосон аварга амжилтыг дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлж, 40 шахам хэл дээр 94 сая хувиар хэвлэгддэг Гиннесийн Дэлхийн дээд амжилтуудын номонд бүртгүүлэхийн тулд яах ёстой вэ. Юуны өмнө ямар үзүүлэлтээр энэ номонд орохыг хүсч байна, тэр чиглэлээрээ тогтоогдсон дээд амжилтуудын талаар Гиннесийн дээд амжилтын судалгааны институтын Лондон дахь төвд хандан мэдээлэл авах хэрэгтэй. Дараа нь та эдгээр амжилтыг эвдэж чадаж байвал үүнийг нотлох баримтуудыг илгээх буюу өөрсдийнх нь өмнө нотлохыг “Гиннесийн дэлхийн дээд амжилтууд” компани зөвлөж байна. Тэд жил бүр 65 мянга гаруй дээд амжилтын тухай материал хүлээн авдаг тул таны өргөдлийг тийм ч хурдан шийдэж өгөх боломжгүй. Энэ компани анх 1951 онд байгуулагдаж, өвөрмөц аварга амжилтуудын тухай анхны “Гиннесийн ном”-оо 1995 оны наймдугаар сарын 27-нд худалдаанд гаргасан нь тэр дороо Британийн хамгийн их гүйлгээтэй ном болж чаджээ.

May 3, 2007

for your health

Хэт их инээж, хєгжиж цэнгэвэл зvрхэнд ачаалал єгнє. Байнгын уур уцаартай байдаг бол элгээ муутгадаг аж. Харин хэт санааширдаг, гунигладаг бол цєс євчилнє. Дэндvv их гашуудаж, уйтгарлавал уушиг муудахын шинж гэнэ. Харин хvмvvс vргэлж айхыг болих хэрэгтэйг эмч нар зєвлєж байгаа аж. Учир нь хэт их айдаст автсан хvний бєєр маш богино хугацаанд євддєг.

May 2, 2007

worry about daughter

요즘 미국이나 한국이나 '딸이 더 좋다’는 말을 많이 한다. 미국을 출발하기 직전 ‘요즘 아들’에 대한 글을 신문에서 읽고는 한참을 웃었는데 중국에 거주하는 한인이 만들어내는 잡지‘교민세계’라는 책에는 미국에서 들었던 ‘요즘아들’ 보다 더 구체적인 내용이 적혀있었다. ‘아들자랑’ 요즘세상에, 아들자랑 한다는 것은 3류 코메디라네, 아들이 고등학생이 되면 4촌이 되고 아들이 대학생이 되면 8촌이 되며 아들이 장가가면 사돈이 된다, 아들이 공부 잘하고 일을 잘하면 나라의 아들이 되고 아들이 돈을 잘 벌면 장모의 아들이 되며 아들이 백수가 되면 평생 끼고 살아야 한다.

My daughter,Do not marry the man who likes it

딸아 이런 남자와는 결혼하지 마라 아침잠이 많은 남자와 결혼하지 마라 아침에 게으른 사람이 오후에 부지런한 사람은 없다 배 나온 남자와 결혼하지 마라 자기관리를 하지 않은 사람이 가족을 부얗하는 의무를 성실히 한다는 것은 본적이 없다 물건을 집어 던지는 남자와는 결혼하지 마라. 나중에는 사람을 집어 던지기도 한다. 부모에게 함부로 말하는 남자와는 결혼하지 마라 부모에게조차 그렇다면 너까지 오는데 오래걸리지도 않는다. 효성은 시대와 상관없이 훌륭한 인품이다. 느린 팔자걸음을 걷는 남자와는 조심해라. 네가 벌어오고 먹여줘야 할지도 모른다. 친구들 앞에서 면박주는걸 재미있어하는 남자와는 결혼하지마라. 터무니없는 이유로 헤어지기 쉽다. 여러사람에게 친절한 남자와는 경계하라. 부적절한 관계로 인한 끊임없는 괴로움을 겪을수 있다. 연락을 하기전엔 연락하지 않는 남자와는 결혼하지마라 사랑은 부르지 않아도 스스로 찾아온다 긴가민가하는 남자와는 결혼하지마라 이사람 아니면 살수 없었던 사람도 헤어질수 있다 성공한 남자를 너무 기대하지 마라 한번도 실패하지 않았다면 인생을 안이하게 살았다는 증거다. '넌 가만히 있어'라고 자주 말하는 남자와는 결혼하지 마라 편하게 가만히 살기보단 그냥 가만히 살게된다. 딸아! 다정한 남자를 만나 결혼해라 너를 굶기지 않을 정도의 돈을 벌고 가끔 꾳을 사주기도 하고 주머니에 따뜻한 커피를 숨겨놓고 아내를 기다릴만한 남자를 찾아라 딸아! 하나님을 경외하고 하나님 법을 지키는 사람을 만나라 그래야 너의 인생에 평안과 축복이 더할 것이다. 힘들어도 하나님 의지하고 둘이서 손잡고 기도하면 어려움도 극복하고 주님안에서 맺어진 사랑이 아름다우니라. -채성태의 '아름다운 정상'에서 따온글-